Д.Анар “Улсын заан“ цол хүртэнэ

Нийгэм
umaahanУнших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/1227/1228/анар.jpg

Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд Улсын начин Д.Анар Улсын харцага Б.Бат-Өлзийг давж, харцага цолны болзол хангаж байсан түүхтэй.

Тэрбээр 2019 оны Үндэсний их баяр наадмын долоогийн даваанд хүчит Арслан Э.Оюунболдтой тунан барилдаж, өвдөг шороодсон. Тэгвэл өвдөг шороодоод байсан Монгол Улсын Арслан Э.Оюунболдоос сэргээш илэрч цолоо хураалгахаар болоод байгаа юм. Ингэснээр Дорнод аймгийн харьяат Д.Анар Монгол Улсын Заан цолыг хүртэх боломжтой болж байна.