Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Цахим үндэстэн” арга хэмжээ олон хүн цуглахыг дутуу тооцож алдаа гаргасан

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 1 сек
50
legacy:Zasag Oyun-Erdene/oyu.jpg

Монгол Улсын Засгийн газрын ивээл дор Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын газраас зохион байгуулсан "Цахим үндэстэн-Digital Nation21" арга хэмжээг зохион байгуулахдаа иргэдийн бөөгнөрөл үүсгэж, халдвар хамгааллын дэглэм зөрчсөн үйлдлийг олон нийт хүчтэй шүүмжилж буй.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Намрын ногоон өдрүүд" өдөрлөгтэй танилцах үеэрээ "Цахим үндэстэн" арга хэмжээний талаар байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр "Цахим үндэстэн арга хэмжээнд 120 орчим аж, ахуйн нэгж оролцсон. Гадаах арга хэмжээ байх нь дээр гэсэн зөвлөмжийг өгсөн байсан. Мишээл экспо дээр хийх гэж байсан арга хэмжээг төв паркт зохион байгуулахаар болсон юм. Ерөнхий сайдын хувьд цахим шилжилтийг дэмжиж байгаа учраас аж, ахуйн нэгж, байгууллага, хувийн хэвшлээ дэмжиж оролцсон. Хувийн хэвшлийнхэн томоохон хэмжээний дэвшлүүдээ иргэд, залуучууддаа ойлгуулах гэсэн оролдлого байсныг буруутгаж болохгүй байх. Төрийн байгууллагынхан, хамтарч ажилласан байгууллагууд алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй. Гадаах талбайн арга хэмжээг хийх Засгийн газрын бодлого үргэлжилнэ.

Олон хүн цуглах тал дээр дутуу тооцсон зүйл байж магадгүй. Дэлхийн олон улс орнууд гадаах арга хэмжээгээ нээлттэй болж байгаа. Доторх арга хэмжээнүүдийг цаашид нээлттэй болгохыг төлөвлөж байгаа. Соёл урлагийн арга хэмжээнүүдийг нээлттэй болгох бодлого барина. Аль ч талд шийдвэр гаргасан амаргүй нөхцөл байдалд байна" гэлээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    ХУВИЙН ХЭВШЛЭЭ ДЭМЖИЖ БУЙ НЬ САЙН ХЭРЭГ. АЖИЛ БОЛОХ БАЙХ ХЭРЭВ АМЬД ХҮН ҮЛДВЭЛ.УГААС ХУВИЙН ХЭВШЛИЙГ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР ДЭМЖВЭЛ ТАХАЛ ЭРХ БИШ ИЙНХҮҮ ГАРЧ ӨВЧТЭЙ ХҮМҮҮС ГЭРТЭЭ, ЭМНЭЛЭГТ ШАЛАН ДЭЭР НҮД АНХИХГҮЙ БИЗ.

  • З
    Зочин

    Одоо бүгд талбайд гарч жагсая. Эмч нар эхлэнэ гэнэ ээ...

  • Д
    Д.М

    ЗГ..ЕС ийн ЗӨВ.."АМЬДРАЛ ЗӨВ ТЭМЦЭЛ" гэдэг ажиллаж амьдрахаас өөр Гарц гаргалгаа бхгүй.....1 эст ВИРУСд дарлуулж 2 жил шахам болов....Өвчин ярьж Зарсаар Амьдрал Зорилго мохож...Нэг хэсэг нь Хөдөлгөөний хомсдол оор...ЭЗ аараа...Оюуны Боловсролоороо хоцрогдож бэлэнчилэх сэтгэлгээнд дасаж...Бие биенээ доромжилох нь хир хэмжээнээсээ хол зөрөөтэй бсон...Ийм үед Залуучуудынхаа сэтгэл Зүрх Оюунд нийцсэн сайхан арга хэмжээ....бв гэж харав.....Аль хүртэл...Өвчин, Үхэл...хорио..хориглол ...гэсэн "БАЛМАД ТЭНЭГ ,Ирээдүйгүй....Гуниг адгийн Уриатайгаар ХААНА ХҮРЧ яаж амьдрана гэж...ЕСийн .МАШ ЗӨВ шийдвэр 120.аа бллагын САЙХАН АЖИЛ гэж харлаа...ЗӨВ АДАРНАЛИН ЯЛГАРЧ .ЗӨВ СЭТГЭСЭН ХЭСЭГ АРД ТҮМЭН сэргээ БИЗ дээ гэж харав....Бидэнд УХРАХ ЗАМ бхгүй....ЗӨВХӨН УРАГШАА л гэж бгаа.....Оролцогсод халдвар хамгаалалын ДЭГЛЭМээ бариад...Дор бүрнээ ирэгнийхээ үүрэгээ л биелүүлж анхаарахад л болохгүй бүтэхгүй гэх зүйлгүй.......Дэлхийн жишигээр л Амьдрах....сайныг нь олж авах нь Монголчууд бидний Үүрэг билээ.....

  • Д
    Д.М

    ЗГ ЕС ийн цаашдийн ажилд нь ..Эрүүл Энх Саруул сайханыг хүсьч Ажлын өндөр амжмлт ерөөе....Та чаднаа....Сайхан ажлын эхлэл блаа...Цаг хугацаа харуулж...Ойогоогүй хэсэг нь ойлгоно бизээ...Танд дахин дахин амжилт ерөөе....