Сайншанд суманд байлдааны зориулалттай сум илэрснийг аюулгүй болгожээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:ads/янжка зураг/9.20/зураг11 (56).jpg

Дорноговь аймгийн Сайншанд сумын зургадугаар баг, Жанчивын гудамж “Газрын тосны үйлдвэрийн хотхон”-д байлдааны зориулалттай сум илэрсэн тухай дуудлага 11:26 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 11:28 цаг орчимд очиж, гурван минут ажиллан 50см урттай 120 мм голчтой “Миномётын мин” нэг ширхэг сумыг аюулгүй болгосон байна.