Үүрэн телефоны тав дахь оператор “ОНДО“ тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ авлаа

Үүрэн телефоны тав дахь оператор “Ай эн мобайл нэтворк ХХК” ОНДО “Телефон яриа” тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ авлаа. Тодруулбал, энэ сарын 17-20 ны хооронд зохион байгуулагдсан “DIGITAN NATION-21” экспо дээр үүрэн телефоны 5 дахь оператор ОНДО “Телефон яриа” тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ Харилцаа холбоо зохицуулах хорооны дарга Г.Чинзоригоос гардан авсан байна.
ОНДО (Ай Эн Мобайл Нэтворк ХХК) Харилцаа холбооны зохицуулах хороо, ХХМТГ-аас хэрэгжүүлж буй цахим шилжилтийн бодлогыг дэмжин харилцаа холбооны технологийг бусад салбарын техник технологи, хиймэл оюун ухаантай хослуулан хэрэглэгчиддээ хамгийн бага зардлаар, дэвшилтэт үйлчилгээг хүргэхээр ажиллаж эхэлжээ.
Б.Болортуяа



