АМГТГ: А92 шатахууныг нийлүүлдэг ОХУ-ын үйлдвэр 10 дугаар сарын дунд үеэс хэвийн ажиллана

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:shatahuun123/241468289_150196130629412_7146532870917989915_n.jpg

Манай улсад А92 шатахууныг нийлүүлдэг үйлдвэр энэ сард урсгал засварт орсонтой холбоотойгоор ОХУ-аас нийлүүлэлтийн хэмжээ багассан. Хэдийгээр ОХУ-аас нийлүүлэлт багассан боловч БНХАУ-аас шатахуун авахаар аж, ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж байгаа талаар албаныхан мэдээлж байсан.

Тэгвэл А92 шатахууны нийлүүлэгч ОХУ-ын Роснефть компанийн "Ангарксий" газрын тосны үйлдвэр аравдугаар сарын дунд үеэс хэвийн ажиллана гэх мэдээллийг АМГТГ-д өгчээ. Энэ хугацаанд шатахууны тасалдал үүсэхгүй ба БНХАУ-аас бүтээгдэхүүнүүдээ нэмж авахаар ажиллаж байгаа аж.