Т.Рэнцэнбадам: Хилчин охин нь чадлаа

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:post/9.20/44-1.JPG
legacy:post/9.20/Capture.JPG

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Хилийн цэргийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам Замын-Үүдээс Сэлэнгэ аймаг хүртэл 1100 километрийн холын зайд гүйхээр 2021 оны наймдугаар сарын 1-нд замдаа гарсан. Тэгвэл хилчдийнхээ баярын өдрөөр буюу 48 хоногийн дараа энэ сарын 17-нд 1047 км замыг туулан бариандаа орсон юм.

Тэрбээр бариандаа орсныхоо дараа “Урд хилийнхээ эрхэм сүлдэт баганаас хойд хилийнхээ эрхэм сүлдэт багана тандаа ирлээ. Хилчин охин нь чадлаа” хэмээн илтгээд 3 минут сүлдэт баганадаа хүндэтгэл үзүүлж ёсолсон юм гэж ХХЕГ-аас мэдээллээ.