Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шатахуун импортлогчидтой уулзана

Улс төр
Turbat
Унших: 1 мин
10
legacy:oyun erdene.jpg

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 11.00 цагаас Төрийн ордонд шатахуун импортлогчид, УУХҮ, АМГТГ-ынхантай уулзахаар болжээ. Уулзалтаар үүсээд буй нөхцөл байдлын талаар хэлэлцэх юм байна. Тодруулбал, өчигдрөөс хойш ШТС-ууд АИ92, АИ95 дууссан хэмээх бичиг нааж, бензин олгохгүй байсан. Мөн нэг жолоочид 20, 30 мянган төгрөгийн хязгаарлалт тогтоож, хомсдол үүсгээд байсан юм.

Энэ мэт асуудлаар өнөөдөр хаалттай хуралдахаар болжээ.