ОХУ-ын станцад засвар хийж байгаатай холбогдуулан хязгаарласан баруун аймгуудын тогийг маргаашаас хэвийн хангана

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:ads/янжка зураг/9.21/d09e3ad095159d987fe7e3d2b7794862 copy.jpg

ОХУ-ын ФСК-ЕЭС компаниас 220/110/35 кВ-ын Чадан дэд станцаас тэжээгддэг цахилгаан дамжуулах агаарын шугамд урсгал засварын ажил хийхээр болсон тул энэ сарын 20, 21, 22-ны өдрүүдийн 06:00 цагаас 20:00 цаг хүртэл баруун гурван аймгийн тогийг хязгаарлахаар болсон. Тодруулбал, Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хязгаарлах шийдвэр гарсан бөгөөд эрчим хүч зайлшгүй шаардлагатай эмнэлэг, үйлдвэр гэх мэт нэгдүгээр зэргийн хэрэглэгчдийг 1,5 МВт ачаалалтайгаар Дөргөн УЦС-аас цахилгаанаар хангаж байгаа юм. Тэгвэл маргааш буюу есдүгээр сарын 22-ны 20:00 цагаас эхлэн тус гурван аймгийг цахилгаанаар хэвийн хангах юм.