Хэрлэн голд осолдсон 52 настай эрэгтэйн цогцсыг олжээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:гол ус, завьс эргүүл/IMG_8769.JPG

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонт багийн “Ахмадын сувилал” гэдэг газарт “Хэрлэн” голд иргэн Г усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг есдүгээр сарын 21-ний өдрийн 16:45 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 20 км замыг туулан 17:40 цагт очиж, Дорнод аймгийн харъяат 52 настай эрэгтэй Г “Хэрлэн” голын усанд доошоо харсан байдалтай байсныг нэг цаг ажиллан цогцсыг гаргаж, Цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн аж.