Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Дулааны шугамын худгаас нэр, нас, хаяг нь тодорхойгүй эрэгтэйн цогцос олджээ
00

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн зургадугаар хорооны дулааны шугамын худгаас цогцос гаргуулах шаардлагатай байна гэсэн дуудлагыг цагдаагийн байгууллагаас 15:34 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиж, 10 минут ажиллан дулааны худагт нэр, нас, хаяг тодорхойгүй 35-40 орчим насны эрэгтэй хүний цогцос байсныг гарган, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн байна.



