SOCIAL POP: Шатахууны хомстлын талаар хэн юу хэлэв

Нийгэм
Б.АмарбаясгаланУнших: 1 мин 41 сек
50
legacy:йуэр.jpg

Шатахууны хомстол үүссэнтэй холбоотой УУХҮЯ-наас шатахууны асуудлаар мэдээлэл хийсэн. Тухайн мэдээлэлд "Монгол Улс сарын 38-40 мянган тонн АИ-92 бензин хэрэглэдэг. Үүнийхээ 95 хувийг нь ОХУ, 5-10 хувийг БНХАУ-аас нийлүүлдэг. ОХУ-аас авах шатахууны хэмжээг гэрээгээр зохицуулдаг. Ингэхдээ хамгийн багадаа 28 мянган тонн шатахууныг ОХУ өгөх ёстой гэсэн байдаг. Гэвч наймдугаар сарын сүүлээс энэ хэмжээний шатахууныг нийлүүлж чадахгүй гэж мэдэгдэн, 17 мянган тонныг нийлүүлэх боломжтой" хэмээн мэдээлсэн. Шатахууны хомстол үүссэнтэй холбоотой хэд хэдэн улс төрчид байр сууриа илэрхийллээ.

legacy:Dorjhand gishuun/SHB_9379.jpg

-ИМПОРТЛОГЧ КОМПАНИУДЫНХАА АНХААРУУЛГЫГ 3 САР ОЙШООХГҮЙ ЯВСНЫ ГОР-

УИХ-ын гишүүн Т.Доржханд "Хөршүүдийн буруу ч биш л дээ. Урд хил гааль, боомтын үйл ажиллагааг зохицуулж чадаагүйгээс шалтгаалж Хятад уруу нэвтэрсэн нүүрсний жолооч нараас корона илэрсэн нь үнэн, харин бензин импортлогч компаниудынхаа анхааруулгыг 3 сар ойшоохгүй явсаар хомсдолд орж байгаа нь бас үнэн" гэв.

legacy:8456/260302-нго.jpg

-УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫН ШААРДЛАГА БАЙНА УУ-

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин "Засгийн газраа хянаж, өөрсдийн баталсан хуулийн биелэлтээ шаардаж чаддаггүй УИХ, Үндсэн хуулиар хүлээсэн хууль биелүүлэх, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргээ энэ улс орныг дампууруулан хэрэгжүүлж байгаа Засгийн газар байх шаардлага байна уу" гэжээ.

legacy:8456/йуэж.jpg

-ТЭНЭГИЙН УХААН ХОЙНО ГЭДЭГ ЗАРЧМААР АМЬДАРЧ БОЛОХГҮЙ-

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Манай улс хойд хөршөөсөө түлш шатахуун, эрчим хүчээр хараат, өмнөд хөршөөсөө өргөн хэрэглээний бараа, экспортын орлогоор хараат. Түүнээсээ нэг их санаа зовохгүй өдийг хүрсэн юм. Өнөөдөр зах зухаас нь горыг нь амсаж эхэллээ. Цаашид импортыг орлох үйлдвэрлэлийг хөгжүүлж, түлш шатахуунаа дотооддоо үйлдвэрлэж, экспортын олон тулгуурт эдийн засгийн бүтэцтэй улс болохгүй халамжийн улсаараа байвал ямар аюул нүүрлэхийг одоо эрх биш нэг ухаарч байгаа биз ээ. Тэнэгийн ухаан хойно гэдэг зарчмаар амьдарч болохгүй. Үйлдвэрлэгч бүтээлч улс болох хэрэгтэй" гэсэн байна.

legacy:8456/эрйэр.jpg

-ОРОСЫН АРМИТАЙ ЯРЬ, НАМАЙГ ЯВУУЛСАН Ч БОЛНО-

Зам тээврийн сайд асан М.Зоригт "Оросоос яаралтай шуурхай горимоор шатахуун авч болно, нефьтийн компаниуд биш, яам засагтай нь ч яриад хэрэггүй. Оросын армитай ярь, Шойгутай ярь. Намайг явуулсан ч болно" гэжээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Д
    ДМ.5 жил өмнө

    Худал шүүмжилсэнээр ,гутаасанаар сайжирдаг бол ч Сайжирхаар л хошуу амаа бэлүүдэцгээх юм сая мэдэж болж бх мэт...30аад жилийн ЗГ ууд ийм болгоход юу ч яриагүй байцгааж...Тэр тусамаа Доржханд...Тэмүүжин 2 ын үгнээс авах байтугай санах сэнаа ,харах юм алга л бна....Өөрсдөө өмнөх ЗГт УИХ бхадаа засах нь яасан бж таарах бэ....Амьдралд ойр бай....Тэмүүжинг хууль зүйн сайд бхад Шорон барилт....далдлалт ихэсээ биздээ....Даваасүрэн гуай харин хийвэл зохих ажлын санаа хэлсэн бна....Зөв юм сэтгэж чадахгүй бол ажил хийх гэж залан засах гэж бгаадаа алдаа оноог засах бүтээлч санал санаачлага гаргая....Өмнө нь Монгол Улсад огт амьдраагүй мэт харийн санаагаа татаж бвал Зүйд нийцэнэ....Үе үеийн олигархиудын баасыг цэвэрлэх гэж ЭНЭ ЗГ...Монголын ард түмэн та нарын Хар хэл амны бай биш шүү....Ажил ярь...Хов л ярина больж үз....

  • Z
    zochin5 жил өмнө

    ye yeiin chamgiin muu zasgiin gazar !!!, odoo buch umand bolloo, bolloooooo

  • Z
    zochin5 жил өмнө

    ye yeiin chamgiin muu zasgiin gazar !!!, odoo buch umand bolloo, bolloooooo

  • Z
    Zochin5 жил өмнө

    Shoigu chamaig tooh bolov uu? Neg l ih buruu hand avsan hun baih yum. Mun bogino uhaan shuu.