ШУУРХАЙ: Засгийн газрын ээлжит бус хуралдаан цуцлагджээ

Улс төр
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Zasgiin gazar medeelel/231420349_348709040253089_4330810608249837834_n.jpg

Шатахууны импорт тасалдсантай холбоотойгоор нийслэлийн хэмжээнд хомстол үүсээд байгаа. Тэгвэл уг асуудлаар Засгийн газар өнөөдөр 15.00 цагаас ээлжит бус хурал зарласан байсан хэдий ч цуцлагдсан байна.

Уг хурлаар шатахууны нийлүүлэлтийг яаралтай хэвийн горимд оруулах чиглэлээр БНХАУ болон ОХУ-тай хийж буй хэлэлцээрүүдийн талаар хэлэлцэх, мөн үүсээд буй нөхцөл байдлыг нэн яаралтай шийдвэрлэх чиглэлээр тодорхой шийдвэр гаргах байсан ч ийнхүү цуцлагдаад байна.