С.Амарсайхан: Эмнэлэгт хэвтэхээр ирсэн иргэдийг шууд хүлээн авч, анхан шатны тусламж үзүүл

Нийгэм
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
30
legacy:post/9.26/Screen Shot 2021-09-25 at 17.59.53.png

Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар өнөөдөр БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа. Мөн тандалтаар явж буй өрхийн эмнэлгийнхэнтэй уулзсан байна.

Энэ үеэр НЭМГ-ын дарга Б.Бямбадорж "Орны эргэлт удаашралтай байна. Өмнө нь яаралтай тусламжаар авсан хүмүүсээ эмнэлгүүд рүү хуваарилж болж байсан. Одоо нэгдсэн эмнэлгүүдийн ачаалал их тул хуваарилах боломжгүй болоод байна. Хэвтэх шаардлагатай хүмүүс гэртээ эмчлүүлж байна. Гэртээ хүчилтөрөгч авсан ч бие нь муудаж байна. 200 гаруй хүн хүчилтөрөгчийн зайлшгүй хэрэгтэй, эмнэлэгт хэвтэх шаардлагатай байна. Яаралтай тусламж дээр авах гэхээр орнууд нь дүүрчихсэн асуудал хүнд байна. Мөн халдвар авсан жирэмсэн эмэгтэйчүүдийг бүгдийг нь хэвтүүлэх боломжгүй байна" гэлээ.

Шадар сайд С.Амарсайхан "Утсаар өгөх зөвлөгөөгөө өргөн хүрээнд хийх хэрэгтэй. Орны тоогоо нэмэгдүүлж, зохион байгуулалтаа сайжруулах шаардлагатай. Өдөр ирэх тусам халдварын тоо нэмэгдэж, хүн хүч дутагдаж байгааг ойлгож байна. Нэг ч иргэн гадаа орхигдож болохгүй. Эмнэлэгт хэвтэхээр ирсэн иргэдээ шууд хүлээн авах тасагтаа хүлээн авч, анхан шатны тусламж үзүүлэх шаардлагатай. Нааш цааш гүйлгээд байдаг асуудлаа болих хэрэгтэй" гэлээ.

tenx-hd
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    Zochin

    Tushaal egehed amarhan.Bodit amidral deer hetsuu bna.

  • И
    Иргэн

    ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД ТАНЫ Л ГАРТ. Ард иргэд өөрсдөө хариуцлагатай бай.Хүний өмнөөс амьдарч байгаа мэт нохой гахай шиг золбирч тэнэж тэнэж өвчинөө хүндрүүлчихээд гавъяа байгуулсан мэт эмнэлэгт ялархаж. Бүдүүлэг үан гаргажэмнэлгийнхэний биед халдаж зодож цохичихоод олон юм ярих хэрэггүй. ИХЭНХ ӨВДӨЖ БАЙГАА НЬ ӨӨРСДӨӨСӨӨ БОЛЖ БАЙГАА

  • З
    Зочин

    Энэ Бямбадорж гэдэг нөхөр чинь ар амьдрал нь тааруу ,архи уусан өгүүлэмжтэй гээд л өвчтөнийг эмнэлэгт хүлээж авалгүй гадаа нь үхүүлж байсан биз дээ.