АМГТГ: Даваа гаригаас шатахууны борлуулалт хэвийн горимд шилжинэ

Нийгэм
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
40
legacy:benzin klonk/штс/14.jpg

Яг одоо буюу 21.30 цагт АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр шатахуун импортлогч компаниудтай уулзалт хийж, ирэх 7 хоногийн даваа гаригаас буюу нөгөөдрөөс шатахууны борлуулалтыг хэвийн горимд оруулах үүрэг чиглэлийг өглөө. Компаниудын зүгээс даваа гаригт хэвийн горимд шилжүүлэхээ илэрхийллээ.

Өнөөдрийн байдлаар 1500 тонн шатахууны эхний ээлж буюу 1210 тонн бүхий 20 вагоныг Ангарскийн нефтийн үйлдвэрээс ачиж, Наушки өртөөнд хүргэж байна.

Мөн БНХАУ-ын “Петрочайна Интернэйшнл” компанийн Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрээс 50 вагон буюу 2500 тонн АИ-92 автобензин ачигдаж дуусч байна. Маргааш /2021.09.26/ Хөх хотоос Эрээний боомтын зүгт хөдөлж, ирэх 7 хоногийн дунд үе гэхэд орж ирсэн байна.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зояа

    ер нь бензины үнэ нэмэх гэж зориуд ингэсэн юмшигээ

  • З
    зочин

    Төрийн сэнтийд залрагсдын угжнуудын нэг бол бензин импортлогчид, алт, нүүрс, хүдрээс эхтэй уул уурхайн олборлогчид, төрийн худалдан авагчдыг шалгаруулагчид, авилгатай тэмцэх албаныхан, шүүх, хууль хяналтынхан гээд цааш хөврөнө. Монгол Төр бол дампуурчихсан. Ард түмнийхээ төлөө үйлчлэхийн эсрэг ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧДААС БҮРДСЭН ТӨР

  • З
    Зочин

    Бурууг бусдаас хайдаг монгол зан хэрэггүй л дээ. Уг нь Оросууд 4-5 сард бензиний нийлүүлэлтэнд хязгаарлалт тогтооно гэж мэдэгдэж байсан л юм билээ. Орос, Хятадуудын аль нь бидний ханган нийлүүлэгч биш харин бизнесийн түнш, мөнхийн хөрш орнууд.

  • И
    Иргэн

    Өөрсдөө түлшинээс эхлүүлээд бүх зүйлээ үйлдвэрлэж сурахгүй бол 2 хөршийн мөнхийн дарамданд ,,,Биднийг байнга гарын дор хөгжилгүй буурай ядуу блгах сонирхол 2 хөрш д дэндүү их бна...