Хакүхо М.Даваажаргал зодог тайлахаар болжээ

Нийгэм
umaahan
Унших: 1 мин
10
legacy:Умаахан зураг/0927/dawaaa.jpg

Японы мэргэжлийн сүмо бөхийн Ёкозүна, дээд зиндааны 45 башёд түрүүлсэн дээд амжилтын эзэн Хакүхо зодог тайлахаар болжээ.

Хакүхо бэртэл, “COVID-19” халдварын улмаас зургаан башё өнжсөний эцэст долоодугаар сарын Нагоя башёгийн дэвжээнээ дахин зодоглож, нэг ч уналгүйгээр 15 даван түрүүлсэн юм. Гэвч Миягино дэвжээнд “COVID-19” халдварын олон тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор Хакүхо болон өөр 17 бөх саяхан өндөрлөсөн намрын тэмцээнийг өнжихөөс өөр аргагүйд хүрчээ. Ийнхүү өвдөг, тохойны бэртлээс болж цаашид барилдах боломжгүй болсон байна.