О.Тулга: Олон саад бэрхшээл тууллаа, анх удаа дэлхийн аваргад орох болсондоо баяртай байна

Спорт
umaahan
Унших: 1 мин
20
legacy:Умаахан зураг/маргааш/242183102_1711125305740067_3152056548381374668_n.jpg

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг хүсэлтийг харгалзан ДАШТ-ий өмнөх сорил тоглолтод оруулан 60кг-ийн жинд О.Тулгатай халз тулалдуулахаар болсон юм. Сорил тоглолт өнөөдөр Орхон аймагт товлогдож тамирчид 07:00-08:00 цагийн хооронд жингээ үзүүлэх ёстой байв. О.Тулга 59.9кг-аар жиндээ орсон бол МУГТ Э.Цэндбаатар жингээ цагтаа үзүүлээгүй, утас нь холбогдохгүй болжээ.

Харин мэссэжээр Д.Цэндбаатарын багш Б.Энхтайван "Бид хоёр маргаашийн сорилд оролцох боломжгүй боллоо" гэдгээ мэдэгджээ. Иймээс сорил тоглолтыг цуцалж сонирхогчдын боксын ДАШТ-ний 60кг-ын жинд О.Тулга өрсөлдөхөөр болоод байгаа юм.

О.Тулга энэ талаар хэлэхдээ "Өчигдөр Эрдэнэтэд ирсэн. Жиндээ орж чадлаа. Бараг нэг сар гаруйн хугацаанд жингээ барьсан. Э.Цэндбаатар ахын хувьд тэмцээндээ ирж оролцоогүй нь, нэг юм нь болоогүй л юм байлгүй. Би мэдэхгүй. Анх удаагаа дэлхийн аваргад орох гэж байгаадаа баяртай байна. Олон саад бэрхшээл тууллаа. Эрхээ авсандаа маш их баяртай байна. Өнөөдрөөс баг хамт олонтойгоо бэлтгэлдээ орно доо. Бокс бол хүнийг төлөвшүүлдэг спорт шүү дээ" гэв.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин2021/10/07

    Чи өөрийнхөө хэмжээг мэдэх ёстой байсан юм Армийн аваргаар а-ч үгүй үлдсэн юм дэлхийд бол будаа шүүдээ үнэнийг хэлэхэд амжилт үзүүлээгүй тамирчдаас зардлын хувь л төлүүлдэг болох хэрэгтэй Наад зардал чинь ард түмний мөнгө Энэ боксын холбоо Монголын нэрийн муутган дэлхий нийтэд суртчилах монголын боксдыг ч дээ ашгүй зөөлхөн хоол таарлаа гэх жишээтэй болголоол доо

  • И
    иргэн2021/10/03

    Нэгэнт дэлхийн аваргад орж байгаа залуу хүү төрийн дуулал эгшиглүүлж далбаа мандуулаарай. Нүүрэндээ галтай нүдэндээ цогтой даруухан л харагдаж байна. Амжилт хүсэе