Э.Цэндбаатарын сорилгодоо оролцоогүйн цаад шалтгаан юу байв

Спорт
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
30
legacy:Olimpic games/tsendbaatar/224437792_352485956333278_1696023937298734926_n copy.jpg

Монголын боксын холбооны Удирдах зөвлөл хуралдаж, Э.Цэндбаатарыг хүсэлтийг харгалзан ДАШТ-ий өмнөх сорилт тоглолтод оролцуулахаар болсон. Тэрбээр залуу тамирчин О.Тулгатай тулалдаж, ялсан нь ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцохоор болоод байсан юм.

Сорил тоглолт аравдугаар сарын 3-нд буюу Эрдэнэтийн Сэлэнгэ баазад явагдах ч Э.Цэндбаатар сорилгодоо ирээгүйгээс О.Тулга ДАШТ-нд оролцохоор боллоо.

Тэрбээр ямар учраас ирсэнгүй вэ.

Түүнийг жингээ огцом хассанаас болж эмнэлэгт хүргэгдсэн, бэлтгэлийнхээ үеэр ухаан алдсан зэрэг мэдээллүүд цацагдаж байна.

Нөгөө талаасаа Боксын холбоо анхнаасаа түүнийг ДАШТ-нд явуулах хүсэлгүй байсан. Улмаар олны хэл амыг дарахын тулд сорилго тэмцээн гэгчийг зохиож, улмаар Э.Цэндбаатарыг буруутай харагдуулах хэдэн секундын бичлэг цацаж, эцэс сүүлдээ дарамталж, сорилго тэмцээнд нь ирүүлсэнгүй.

Боксын холбооны Ерөнхийлөгч Х.Нямбаатар дарамтлав уу гэхчлэн хүн бүр өөр өөрийн өнцгөөр харж байна.

Юутай ч хадаг сүү барин, өвдөг сөгдөн байж олж авсан сорилго тэмцээндээ ирсэнгүй нь олон нийтийн сонирхлыг ихэд татаж байна. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.

tenx-hd
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Зочин бичигч архиа уугаад шартжээ ч гэх шиг. Битгий ийм новшийн бай ,чи архи уудаггүй л юм биз. Тэхдээ л чамд ямар нэгэн муу дадал зуршил байж л таараа. Өөрийнхөө толгой дээрхи бухлыг хар.

  • З
    Зочин

    Дарамт штээ. Өөр юу байдаг юм

  • З
    Зочин

    архиа уугаад шартжээ. Архичин бол архичин