МҮБХ: 17 бөхийн шинжилгээний хариу ирсэн, нэг бөхийн хариу ирээгүй байна

Спорт
TurbatУнших: 1 мин
00
legacy:2025/06/199387206_1481078908950712_3342824492568233874_n.jpg

Монголын Үндэсний Бөхийн Холбоо 2021 оны наймдугаар сарын 17-ны өдөр Хүй долоон худагт зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүд болон өөрсдийн саналаар өгсөн хоёр бөх, нийт 18 бөхийн допингийн шинжилгээг Монголын Допингийн Эсрэг Үндэсний Байгууллага /МДЭҮБ/ авч наймдугаар сарын 18-ны өдөр БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу явуулсан.

Энэ талаар МҮБХ-ноос тайлбар өгчээ. Тодруулбал "Эхний шинжилгээний хариу МДЭҮБ-д 2021 оны есдүгээр сарын 16-ны өдөр ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 17 бөхийн шинжилгээ ирээд байгаа юм. Үлдсэн нэг шинжилгээний хариуг яаралтай ирүүлэх талаар асууж тодруулсан албан бичгийг МДЭҮБ-аас БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу 10 дугаар сарын 11 болон 13-нд тус тус илгээсэн байна.

Дэлхийн допингийн эсрэг байгууллага /WADA/-ын болон бусад холбогдох дүрэм журмын дагуу бүх шинжилгээ бүрэн ирэхээр МДЭҮБ-аас МҮБХ-д ирүүлнэ.

Ирсэн даруйд бид шинжилгээний талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй хүргэх болно" гэжээ.