Шарлотт Хорнэтс баг түүхэн сөрөг амжилтыг давтав

Спорт
umaahanУнших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/1013/хорнетс.jpg


Хойд америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны улирлын өмнөх тоглолт Даллас Маверикс болон Шарлотт Хорнэтс багуудын хооронд боллоо. Даллас Маверикс 127:59 харьцаатай өрсөлдөгчөө 68 онооны зөрүүтэй буулган авлаа.

Энэ нь NBA-ийн түүхэнд хамгийн олон онооны зөрүүтэй дууссан үзүүлэлттэй тэнцсэн юм. Өмнө нь 1991 онд Кливленд Кавалерс баг Майами Хит багийг 68 онооны зөрүүтэй хожиж байжээ.
Э.Мандалбаяр