NBA шинэ улирлын нээлтийн тоглолтуудад гарсан сонирхолтой статистикууд

Спорт
TurbatУнших: 1 мин
00
legacy:NBA/124086454_1021905101556319_5672007943151417532_n.jpg

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2021-2022 оны улирал өчигдөр албан ёсоор нээлтээ хийсэн. Нээлтийн тоглолтуудад бүртгэгдсэн статистикуудыг сонирхуулъя.

Яаннис Антетокоунпо Брүүклин Нетс багийн эсрэг хийсэн сүүлийн зургаан тоглолтдоо бүгдэд нь 30-аас дээш оноо 10-аас дээш самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн байна.

legacy:NBA/247576828_405368411201275_2459015454970968600_n.jpg

Шарлотт Хорнетс багийн залуу лидер Ламело Болл улирлын нээлтийн тоглолтод 30 оноо авсан хамгийн залуу гурав дахь тоглогч болжээ. 3.Ламело Болл (20 нас 59 өдөр) 2.Жон Древ (20 нас 18 өдөр ) 1. Ламар Одом (19 нас 361 өдөр)

legacy:NBA/246031384_406275707702154_6420704945064414038_n.jpg

Нью Йорк Никс багийн лидер Жулиус Рандле багийнхаа түүхэнд улирлын нээлтийн тоглолтод 30-аас дээш оноо 5-аас дээш оновчтой дамжуулалт, 5-аас дээш самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн анхны тоглогч, мөн багийн шинэ цэрэг Эван Фоурньер 30 оноо авч, Никсийн түүхэнд дебут тоглолтдоо 30 оноо авсан анхны тоглогч болжээ.

legacy:NBA/246202929_456559872466080_7095559131165189850_n.jpg

Бостон Селтикс багийн лидер Жейлэн Бровн Нью Йорк Никс багийн эсрэг эхний үед 20 оноо авлаа.

Уг амжилтаараа Си Жей Мкколум (22) Стефен Көрри (24) нарын ард бичигдэж эхлээд байна.

Д.Идэрбат

legacy:NBA/246066787_3018354018422102_8193814194784053274_n.jpg