NBA-ын бүх цаг үеийн шилдэг 75-т багтаагүй тоглогчид юу хэлэв

Спорт
TurbatУнших: 1 мин
00
legacy:post/10,4/NewFolder/NewFolder/244305011_910934839553208_4558401194860144410_n.jpg

Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 75 дахь удаагийн шинэ улирал эхэлсэнтэй холбогдуулан холбооны зүгээс бүх цаг үеийн шилдэг 75 тоглогчдыг зарлалаа. Харин уг жагсаалтад багтаагүй шилдэг тоглогчид бухимдсан байр суурьтай байна.

legacy:post/10,4/NewFolder/NewFolder/247644174_1751668488362625_3186177928620241215_n.jpg

Лос анжелес Лэйкерс багийн төвийн тоглогч Дуайт Ховард “Энэ бол үл хүндэтгэсэн зүйл байлаа” гэжээ.

Дуайт Ховард NBA-ийн замналдаа 3 удаа улирлын шилдэг хамгаалан тоглогч, 8 удаагийн NBA-ын бүх оддын тоглолтод сонгогдсон, 5 удаа бүх NBA-ын нэгдүгээрт багт нэрлэгдэж, багтайгаа хамт 2020 оны NBA-ын аварга болсон.

legacy:post/10,4/NewFolder/NewFolder/248097222_300162661669357_5673261984546381476_n.jpg

Голден Стэйт Варриорс багийн тоглогч Клэй Томпсон "Миний хувьд шилдэг 75 тоглогчдын дунд байх ёстой” гэсэн юм.

legacy:post/10,4/NewFolder/NewFolder/247160637_629191671422160_6968902296258506000_n.jpg

Харин Андре Игудала "Та нар бүгд л Кайри Өрвингийг энэ жагсаалтад байх ёсгүй" хэмээн хэлж байна. Миний хувьд тэр бүх цаг үеийн шилдэг 20 тоглогчдын нэг мөн" хэмээжээ.

Д.Идэрбат