ХӨЛБӨМБӨГ: Монголын шигшээ баг эхний тоглолтоо 1х1 харьцаатайгаар өндөрлүүллээ

Спорт
Turbat
Унших: 1 мин
00
legacy:post/10,4/NewFolder/NewFolder/246216072_1557162757965677_537668400923254522_n.jpg

Монгол Улсын шигшээ баг Азийн хөл бөмбөгийн холбооны 23 хүртэлх насны Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны тоглолтоо өнөөдөр буюу 25-нд Тайланд улсын шигшээ багтай хийж, 1х1 харьцаатай тэнцээгээр өндөрлөлөө.

Тоглолтын эхний хагасыг 1х0 харьцаатай хожигдож дуусгасан ч хоёрдугаар хагасд эрчимтэй довтолж тоглолтын 75 дахь минутанд багийн довтлогч Б.Балжинням 16-ийн шугамын араас хүчтэй цохиж гоол оруулснаар тооны харьцааг тэнцүүлж эхний тоглолтоо нэг оноотойгоор дуусгаж байна.

Манай шигшээ багийн хувьд дараагийн тоглолтоо энэ сарын 28-нд Малайз улсын шигшээ багтай хийх юм.

Д.Идэрбат

legacy:post/10,4/NewFolder/NewFolder/247285003_1021625012024340_4148845971819042894_n.jpg