ДАШТ: Б.Чинзориг сонирхогчдын боксын эхний хожлоо авлаа

Спорт
TurbatУнших: 1 мин
00
legacy:post/10,4/NewFolder/NewFolder/247299694_5148966285195933_7146921597972284039_n.jpg

Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Тэмцээний эхний өдөр 57кг, 67кг-ийн жинд тамирчид тулалдав. Манай улсаас 67кг-ийн жинд тулалдсан Б.Чинзориг эхний тойрогтоо Гватемал улсын тамирчин Карлос Тобартай тулалдаж, 4:1 харьцаагаар ялалт байгууллаа. Тэрбээр дараагийн тойрогт Лондоны олимпын хүрэл медальт, Итали улсын тамирчин Винченцо Манджакапретэй тулалдана.

Харин тэмцээний 57кг-ийн жинд тулалдсан Х.Энх-Амар Казахстаны Серик Тамриржановтой тулалдаж шүүгчдийн саналаар 0:5 харьцаатай ялагдал хүлээсэн байна.

Д.Идэрбат

legacy:post/10,4/NewFolder/NewFolder/247342897_418821466473046_2104197709428245486_n.jpg