Абу Даби “Их дуулга” тэмцээнд “Улаанбаатар ММС энержи” баг хүч үзнэ

Спорт
umaahanУнших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/1021/3x3.jpg

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Абу Даби “Их дуулга” тэмцээн өнөөдөр эхэлж байна. Энэ сарын 29, 30-нд зохион байгуулагдаж буй тус тэмцээнд “Улаанбаатар ММС энержи” баг оролцоно.

“Улаанбаатар ММС энержи” баг "В" хэсэгт тоглож байгаа бөгөөд олимпын аварга Латвийн “Рига”, 2021 оны Праг “Их дуулга”-ын аварга Саудын Арабын “Жедда” багтай нэг хэсэгт оржээ.

Сонирхуулахад, “Улаанбаатар ММС энержи” баг өнөөдөр Улаанбаатарын цагаар 21:10 цагт Латвийн “Рига”, маргааш 01:40 цагт Саудын Арабын “Жедда” багтай тоглоно.

“Улаанбаатар ММС энержи” багийн бүрэлдэхүүнд:

Даваажамцын Дэлгэрням

Энхбатын Дөлгөөн

Готовын Цэнгүүнбаяр

Цогтын Отгонжаргал гэсэн тамирчдын бүрэлдэхүүнтэйгээр хүч үзэх гэж байна.

С.Сувдансондор