ДАШТ: Г.Ган-Эрдэнэ ялалт байгуулж, шөвгийн наймд шалгарлаа

Спорт
Ц.Янжиндулам
Ц.ЯнжиндуламУнших: 1 мин
00
legacy:888/286496-31102021-1635647589-1169152396-51642200199_5606fe6fb5_k.jpg

Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Серби улсын Белград хотод үргэлжилж байна. Тэгвэл манай улсын тамирчин Г.Ган-Эрдэнэ боксын 48 кг-ын жинд хоёр дахь тулаанаа хийлээ. Түүний хувьд Германы Кристофер Гомантай тулалдсан бөгөөд 5:0 оноогийн харьцаагаар ялалт байгуулжээ. Ийнхүү Г.Ган-Эрдэнэ шөвгийн наймд шалгарч үлдэж байгаа юм.