Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машинтайгаа нуур руу орсон иргэнийг хайж байна

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:obeg/82578014_484559605777829_1860981918875516928_o.jpg

Хэнтий аймгийн “Хөтөл-Ус” нууранд хоёр иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашинтайгаа орж гацсан байна. Улмаар жолооч нь эсэн мэнд гарч, зорчигч Б машиндаа үлдсэн байна. Ингээд онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид, Баянмөнх сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн 40 настай эрэгтэй Б эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Хөлдсөн нууранд 85 цооног гарган 5 удаа шумбалт хийж ажилласан ч олоогүй байна.