Х.Нямбаатар: Д.Эрдэнэчулуун та Шүүхийн шинэчлэлд садаа бололгүй нэр дэвших эрхээсээ татгалзана уу

 Хууль эрх зүй
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин 37 сек
210
legacy:25222277.jpg

Хууль зүйн байнгын хороо томилгооны сонсгол зохион байгуулж байна. Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнээр нэр дэвшигчдээс гишүүд асуулт асуун хариулт авч байна.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Шүүхийн тухай хуулийн гол үндсэн агуулга нь шүүгчид хариуцлага хүлээлгэдэг Үндсэн хуулийн шинэ механизмыг оруулж ирэхээр өөрчлөлт орж ирсэн. Өөрөө хэлбэл шүүгч хүн мэргэжлийн болон ёс зүйн алдаа гаргавал шүүгчийг хариуцлагад татъя гээд Шүүхийн сахилгын хороо гэдэг байгууллагыг Шүүхийн тухай хуульд оруулсан. Сахилгын хороо 9 гишүүнтэй ба дөрөв нь шүүгч нар дотроосоо байна. Үлдсэн тав нь гаднаас орж ирэх ёстой.

Нэр дэвшигч Д.Эрдэнэчулуун та 1996 оноос хойш та шүүхийн захиргааны байгууллагад Тамгын газрын дарга, ШЕЗ-д хоёронтоо сонгогдсон. Та энэ системийн хүн мөн үү" гэж асуулаа.

Нэр дэвшигч Д.Эрдэнэчулуун "Би 1998 оноос хойш шүүхийн байгууллагад захиргааны ажлыг 21 жил хашиж байсан нь үнэн. Одоогоор шүүхийн байгууллагад ажиллахгүй байгаа" гэв.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Таны эхнэр Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа. Таныг ШЕЗ-ийн гишүүнээр ажиллах хугацаанд та одоо ажиллаж байгаа хичнээн шүүгчийг шүүгчийн сонгон шалгаруулалтад ороход нь санал өгсөн бэ. Мөн тантай цуг Шүүхийн тамгын газарт таны удирдлага дор байсан хүмүүсээс өнөөдөр шүүхийн системд хэдэн хүн ажиллаж байна вэ" гэж тодрууллаа.

Нэр дэвшигч Д.Эрдэнэчулуун "Миний багцаагаар 200 гаруй шүүгч болох гэж нэр дэвшиж байсан. Давхардсан тоогоор 200-300 хүнд саналаа өгч байсан. Намайг ШЕЗ-ийн гишүүн болсноос хойш 10 орчим хүн шүүгч болсон байх. Өмнө нь ШЕЗ-ийн гишүүнээр ажиллаагүй, УДШ-д ажиллаж байсан 20 гаруй хүн байдаг. Нийт надтай хамт ажилладаг байсан 30 гаруй шүүгч шүүгчийн албан тушаалаа хашиж байгаа" гэж хариуллаа.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Би танд Шүүхийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд садаа болохгүйгээр нэр дэвших үйл ажиллагаанаасаа татгалзаач гэсэн санал тавьж байна. Учир нь бид анх удаа Шүүхийн тухай хуулиар шүүгч нарт хяналт тавьдаг Үндсэн хуулийн байгууллагыг бүрдүүлж байна. Та өөрийн хариултаараа энэ салбарын хүн болохоо бүрэн хүлээн зөвшөөрлөө" гэв.

Хуваалцах:210

СЭТГЭГДЭЛ (21)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    энэ удаа нямкагийн зөв шүү. энэ нөхөр эхнэр нь шүүгч өөрөө энэнд орох гээд зүтгээд ямар ашиг сонирхол байгаад байна вэ

  • З
    Зочин

    би шалгачих яаа чадах юм чинь

  • З
    зочин

    Эрдэнэчулууны хувьд бол зөв хэлжээ сайд

  • З
    зочин

    Гол но нь ажлын хэсгийн ахлагч нэртэй түүндээ дэндүү дурлаж байгаа Бямбадорж гэж гишүүнд учир байна аа. Үүнийгээ бүлгийн хурал дээр сайн ярь. Нам жолооч нарын эрх ашгийг юу ч биш болгож чаддаг хүмүүс. Хариу нь сонгуулиар ирдэг шүү. Яагаад боддоггүй мөнгөтэй зальтангуудад үйлчилдэг юм бэ.

  • З
    Зочин

    ene nohor hereggui jinhen shinchleld saad bolno.gishuudee anhaaraarai..

  • P
    pз

    шүүхийн томилгоог ард түмний саналаар шийддэг болох нь зүйтэй. сонгогдсон түмэндээ тайлангаа тавьдаг байх хэрэгтэй.

  • З
    Зочин

    Ийм лөгзөр хөгшин бурхинуудад ичих булчирхай байхгүй, маш их ашиг сонирхол өвөртөлж яваадаа, ийм хүнийг санал болгон оруулж ирж байдаг...

  • Z
    Zochin

    Zuv asuult tavij. Kharin ene khund neree tatakh yos surtakhuun bkhgui bkhda

  • З
    Зочин

    авилагчид авилагчаа томилоол

  • З
    Зочин

    УИХ-ын гишүүд бүгдийг томилдог гажиг тогтолцоог халмаар бна Ард түмэн шүүх эрх мэдлийг томилмоор бна

  • З
    Зочин

    УИХ-ын гишүүд бүгдийг томилдог гажиг тогтолцоог халмаар бна Ард түмэн шүүх эрх мэдлийг томилмоор бна

  • З
    Зочин

    Хахуулиар хахсан нөхөр бол энэ Эрдэнэчулуун даа

  • 1
    14наста зохицох

    5 толгойд танилаа шахдаг Нянбактер

  • З
    Зочин

    Х.Нямбаатар сайд маш зөв хэллээ. Энэ хүний Сахилгын хорооны гишүүн 6 жилээр томилогдоно гэсэн заалтад тэнцэхгүй нас хэтэрсэн гэдэг нь тодорхой байхад оруул ирсэн хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй:.УИХ-д оруулж ирэхгүйгээр 19 хүнийг хасах эрх ажлын хэсгийн гишүүдэд байх ёсгүй. Сахилгын хэрэг шалгачихаар нэг ч хүн байхгүй байна.

  • Х
    Хүн

    Хүний Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхэд халдаж болохгүй.

  • З
    Зочин

    Маш зөв ярьж бна Энэ хүн бараг бүгдийг нь танина Тэгээд яаж хяналт тавьж, шаардлага тавих вэ дээ

  • З
    зочин

    зөв, салбарын хүн байж, салбартаа ажиллаж байхдаа, өчнөөн олон шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцож санал өгсөн, ажилтан байсан хүмүүс нь шүүгч болсон гээд энэ нөхөр шүүгчдэд шударгаар хариуцлага тооцож чадах хүн биш бна. Ийм нөхдүүд завсар зай болгоноор чигжээс шиг явахын.

  • З
    ЗОЧИН

    ЭРДЭНЭЧУЛУУН ГЭГЧ ЭТГЭЭД БОЛ ХОНГИЛЫН ТОМООХОН ТӨЛӨӨЛӨГЧ МӨНӨӨС МӨН ЭНЭ БУЗАР ШОРОНД БАЙХ ЁСТОЙ ҮХЭЭРШҮҮ

  • А
    аахаа

    Маш зөв ярьж байна. Маш зөв зарчмын шаардлага.

  • И
    ихмнго

    янбаатараа өнөөдөр төр бариж бгаа засагийн нэрээр даам гач бна тэ хэдхэн жилийн дараа өмдөндөө шээж баагаа нэрээ мартхад хулгайчийн хуул үйчлэнэ чи араа малтсан хууль гаргаад амиа хамгаалхуу новшоо шорон бол шорон шүү

    • З
      Зочин

      Чи бол хонгилын нэг гар хөл байх. Чамайг илрүүлж шоронд хийх болно.