ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн албаны дарга И.Орхоныг гэм буруутайд тооцож, 15 сая төгрөгийн торгох ял оногдуулжээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:10.23/шүүхх.jpg

Өнгөрөгч наймдугаар сард АТГ-аас ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн албаны дарга И.Орхоныг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, бусдаас хахууль авч байсан гэх хэрэгт холбогдуулан албадан саатуулж шалгаж эхэлсэн байдаг. Тодруулбал, түүнийг ХӨСҮТ-д ажилд орох хүсэлт гаргасан олон хүнээс нэг саяас дээш төгрөг авч, ажилд томилуулдаг байсан хэрэгт холбогдуулан шалгасан юм. Тэгвэл өчигдөр буюу 11 дүгээр сарын 16-нд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс И.Орхон нарт холбогдох хэргийн хянан шийдвэрлэжээ. Шүүхээс И.Орхоны нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 15.000.000 төгрөгийн торгох ял оногдуулсан байна.