М.Өсөхбаяр: Допинг илэрсэн гэх мэдээлэл миний урам зоригийг үнэхээр мохоож, сэтгэл зүйд маань маш их хохирол учруулж байна

Спорт
UBn teamУнших: 1 мин
60
legacy:_shariljjj/1/1111/NewFolder/NewFolder/NewFolder/images10.jpg

Өмнөговь аймгийн наадамд үзүүрлэсэн аймгийн арслан Т.Төгсдөлгөөн, Төв аймгийн наадамд үзүүрлэж аймгийн заан цол хүртсэн М.Өсөхбаяр тэргүүтэй зургаан бөхийн "B" сорьцоос хориотой бодис илэрсэн талаар албаны эх сурвалжууд мэдээлсэн.

Үүнтэй холбоотойгоор Төв аймгийн наадамд үзүүрлэж аймгийн заан цол хүртсэн М.Өсөхбаяр өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр, "Спорт бол миний амьдралын утга учир. Нэг ч өдрийн бэлтгэлээ алгасахгүй, өдөр бүр зорилгынхоо төлөө бүх хүч хөдөлмөр зүрх сэтгэлээ зориулж ирсэн. Барилдах хугацаандаа хоёр ч удаа допингийн шинжилгээ өгч байсан ба аль алинд нь ч ямар нэгэн зөрчил илэрч байгаагүй. Иймээс одоо болж буй үйл явдалтай эвлэрч чадахгүй байна. Энэхүү болж буй үйл явдал миний цаашдын урам зоригийг үнэхээр мохоож, сэтгэл зүйд маань маш их хохирол учруулж байна. Би зөвхөн нэг л зүйлийг хүсэж байна. Үнэн зөвийг минь шүүн тогтоон, бүх зүйл шударгаар шийдэгдээсэй гэж. Үнэнээс айх зүйл надад байхгүй, харин үнэнийг олохын төлөө эцсээ хүртэл явна" гэжээ.

tenx-hd
Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Төв аймгийнхан харамчаараа зартай илүү дутуу үнэтэй юм шахах байтугай хэргэлэхгүйдээ

  • Ө
    ӨСӨХБАЯР

    ӨГСӨН ХҮНЭЭ НАД ШИГ МАТААД БОЛОО!

  • О
    Оюун

    Энэ залуу хэзээ ч тийм зүйл хэрэглэх хүн бишээ. Холбоглох байгууллага нь энэ хэргийн үнэн мөнийг нь тогтоох хэрэгтэй. Ингэж залуу сайн бөхийн зорилго тэмүүллийг мохоож болохгүй.

  • Д
    Дэл

    Hog

  • B
    Bilguun

    Zaaland sain barildaj bsn sumiin zaan shvvdee zaluu bohchvvdee zorigiin mohooj helmegdvvleed bnu gej hardaj

  • А
    Ариунзаяа

    Үнэн зөв нь хурдан олдоосой хайран залуу бөхчүүд.