ТАНИЛЦ: И-Монголиа системд орсон эрүүл мэндийн салбарын 9 үйлчилгээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:11.22 yanja/60879c79c7afe.jpeg

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, цахим засаглалыг бий болгох зорилтын хүрээнд эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг хийж ажиллаж байна" хэмээн онцлоод төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох И-Монголиад эрүүл мэндийн салбарын 9 үйлчилгээг оруулсан ба арванхоёрдугаар сарын 1-нээс ашиглаж эхэлсэн талаар танилцуулсан юм. Үүнд дараах 9 төрлийн үйлчилгээ багтжээ. Тодруулбал,

-Эмнэлгүүдэд үзлэгийн цагаа урьдчилж авах

-Шинжилгээний хариу харах

-Олон улсын аялал жуулчлалын эрүүл мэндийн гэрчилгээ авах

-Вакцины гэрчилгээ авах

-Эмнэлгийн магадлагаа авах

-Эрүүл мэндийн даатгалын лавлагаа авах

-Дархлаажсан QR кодын батламж авах

-Жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудас авах

-Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсыг авдах болох бэлтгэл ажлыг хангаж байгаа ба ирэх долоо хоногоос бэлэн болно.