Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Мисс А.Бөртэ-Үжин “Head-to-head challenge” шалгаруулалтын шилдэг 16-д багтлаа
00

АНУ-ын Пуэрто Рикод болж буй "Дэлхийн мисс-2021" тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа А.Бөртэ-Үжин "Head-to-head challenge" шалгаруулалтад багаасаа ялагч болж, шилдэг 16-д шалгарчээ.
123 орны мисс өрсөлдөж буй тус тэмцээнд А.Бөртэ-Үжин эх орноо төлөөлөн оролцож байгаа юм. Тэрбээр "Авьяас" шалгаруулалтад шилдэг 27 миссээс нэгдүгээрт шалгарч байсан билээ.



