ДХИС-ийн, Цагдаагийн сургуулийн захирлаар Б.Хишигтогтох томилогджээ

Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирлаар цагдаагийн хурандаа Баатаржавын Хишигтогтох томилогджээ.
Цагдаагийн хурандаа Б.Хишигтогтохын боловсролын байдлын хувьд:
1989 онд Нийслэлийн 10 жилийн 6 дугаар дунд сургууль, НАХЯ-ны цэргийн дээд сургуульд элсэн амжилттай суралцжээ
1993 онд Цагдаагийн сургууль
2008-2009 онд Орхон их сургуульд магистрийн зэрэг хамгаалсан байна
Харин ажлын туршлагын хувьд:
1993-1996 онд Эрүүгийн цагдаагийн газрын, хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч
1996-2000 онд Улсын мөрдөн байцаах газрын, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст мөрдөн байцаагч
2000-2003 онд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст ахлах мөрдөн байцаагч
2003-2004 онд УМБГ-ын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ахлах мөрдөн байцаагч
2006-2012 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч
2012 оноос ДХИС-ийн Эрүүгийн байцаан шийтгэх тэнхимд багш
2020 оны есдүгээр сараас ДХИС-ийн Мөрдөх арга зүйн тэнхимийн багшийн ажлыг тус тус хийж байжээ.



