ШҮҮХ: “Тодканнам“ эмнэлгийн захирлыг хүний амь эрсэдсэн хэрэгт хамааралтай гэж үзлээ

 Хууль эрх зүй
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:74515.jpg

Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт холбогдсон мэс заслын эмч Д.Тодномбат, нойрсуулагч эмч Б.Мөнгөнчимэг нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаажээ.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас “Тодканнам” эмнэлгийн эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд иргэний хариуцагч “Тодканнам” эмнэлгийн захирал Д.Тоднямыг уг хэрэгт хамааралтай байна гэж үзэн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар