ЗГ: ОХУ-ын Байгаль нуур орчим 5,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:10.23/5e7cb34cabe32.jpeg

ОХУ-ын Байгаль нуур орчим Танхой тосгонд 5,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар тус улсын Засгийн газрын Шуурхай албанаас мэдээллээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл Эрхүү хотод хүчтэй мэдрэгджээ. Манай улсын Дархан-Уул, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотод мөн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд холбогдох байгууллагууд хүчийг тодорхойлохоор ажиллаж байгаа аж.