Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Улсын начин Э.Энхбат эх орондоо ирж, эмчилгээ хийлгэж байна
НийгэмUBn teamУнших: 1 мин
00

Олимпийн аварга Н.Түвшинбаярт зодуулж тархиндаа хүнд гэмтэл авсан Э.Энхбат начин өнгөрсөн бямба гаригт эх орондоо иржээ. Тэрбээр хүнд гэмтэл авсны улмаас БНСУ-д эмчлүүлж байсан ч Солонгос эмч нарын зүгээс түүний биеийн байдлыг дээрдэхгүй хэмээн хэлж, ар гэрийнх нь ярилцаж байгаад эх оронд нь авч ирсэн байна.
Түүнийг БНСУ-аас авч ирэхэд ямар нэг хүндрэлгүй, хэвийн байдалтай эх орондоо ирсэн байна. Одоогийн байдлаар "Сонгдо" эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.




.webp)