ГХЯ: Хилийн 0 цэгт 99 тээврийн хэрэгсэл хүргээд байна

Нийгэм
Turbat
Унших: 1 мин 25 сек
20
legacy:ereen/269883385_486703486375614_1990626315502551296_n.jpg

БНХАУ-ын Эрээн хот хилээ хаагаад 2 сар гаруйн хугацаа өнгөрч байна. Тэгвэл энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд “Хуан Юй ложистикс” талбайн гадна байгаа том оврын ачааг 3 хоногийн хугацаанд талбайд нэвтрүүлэхийг зөвшөөрч, нэвтрүүлэх ажлыг зохион байгуулсан байна.

Хятадын тал 20-ны өдрөөс Эрээнд гацсан 130 гаруй монгол тээврийн хэрэгслийг хилийн дундын бүс “0” цэгт хүргэх ажлыг эхлүүлж, 20-ны өдөр ачаатай 61 машин, 38 импортын шинэ автомашин, механизм, нийт 99 тээврийн хэрэгслийг хилийн дундын бүс “0” цэгт тээвэрлэж хүргэсэн. Улмаар манай талаас 21-ний өдрийн 08.00-15.10 цагийн хооронд ачаатай 61 тээврийн хэрэгсэл буюу нийт 2786 тн ачаа /барилгын материал 26 машин (1276 тн), гэр ахуйн бараа 4 машин (80 тн), хүнс 2 машин (47 тн), бэхжүүлэгч 1 машин (67 тн), бодис 2 машин (111 тн), тоног ттөхөөрөмж 2 машин (69 тн), төрөл бүрийн бараа 24 машин (965 тн)/ ачсан тээврийн хэрэгсэл болон 38 импортын шинэ автомашин, механизм /автобус, суудлын машин, ачааны машин, эксковатор/-ыг татан авах ажлыг зохион байгуулсан байна. Мөн өдрөө үдээс хойш хилийн дундын бүс “0” цэгийн чингэлэг ачих-буулгах талбайг ариутгаж, 22-ны өдөр хятадын тал үлдсэн тээврийн хэрэгслийг хүргэх ажлыг үргэлжлүүлэхэд бэлэн болгосон байна.

Хятадын талд гацсан тээврийг хэрэгслийг татан авах ажлыг хэрэгжүүлэх явцад урьдчилан тооцох аргагүй нөхцөл байдал үүсэж, асахгүй удсан зуны түлштэй тээврийн хэрэгслийг асаах, зарим машины гаалийн бүрдүүлэлт хийх, жин тонн, өндрийн хэмжээ хэтэрсэн ачааг цэгцлэх зэрэг ажлыг хятадын талаас зохион байгуулсан.

Эрээн хотын Ардын Засгийн газрын Гадаад хэргийн газраас 22-ны өдөр “0” цэгт ариутгал хийж, бүтэн өдөр өнжүүлж 23-ны өдөр үлдсэн машиныг “0” цэгт хүргэх талаар мэдэгдсэн гэж ГХЯ-наас мэдээлжээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ү
    Үнэн үү?

    Ингэж асуусны учир гэвэл эрхэм гишүүд нь хурлынхаа танхимаас хятад хилээ хаасан .Бүр олимп дуустал 3 сар хүртэлч гэнэ үү дуустал ч гэнэ үү дээ хилээ нээхгүй гээд л ам уралдуулах юм. Гэтэл хилээ хаагаагүй ээ зарим төрлийн ачаа тээврийн хөдөлгөөнийг хязгааралсаан..Халдварт өвчний үед хэрхэн ажиллах халдварыг алдахгүй байх тухай аль аль тал нь хичээж яавал хэвийн горимоор ажиллах талаар гарц гаргалаа хайж байна гэж иргэн би ойлголоо. зөв үү?

  • Г
    Гэрэл

    өнгөрсөн баларсан юмаа бичээд л ажил хийсэн болох гэж ядах юм,шинэ жилийн бараа ачсан машинууд татаач лаларуудаа