Залилагчдад ХАНДИВ БҮҮ ӨГ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 50 сек
10
legacy:_shariljjj/24/jaja.jpg

Сүүлийн жилүүдэд цахим сүлжээнд үйлдэгдэж буй гэмт хэргийн тоо нэмэгдэх хандлагатай байгааг албаныхан хэлж, сануулсаар буй. Энэ хэрээр цахим сүлжээ өдрөөс өдөрт эрсдэлт нөхцөл байдлыг үүсгэсээр байна. Тэр тусмаа сошиал орчины давуу тал, хэрэглэгчдийнх нь сул тал дээр дөрөөлж амар хялбараар мөнгө олох арга хэрэгсэлдээ ч ашиглах болов. Товчхондоо, аливаа нэг зүйл рүү хяналтгүйгээр хошуурдаг, мэдээллийг нягталдаггүй зэрэг нь залилагчид биднийг "мөнгө" хэмээн харахад хүргэж байна. Үүний нэг нь хандив, тусламж нэртэй ЗАЛИЛАН.

legacy:Vaktsin/7.25/залилан.PNG

Хамгийн ойрын жишээг энд сануулья. Өнгөрөгч өдрүүдэд сошиал орчинд “Erdene Erdene” гэсэн фэйсбүүк хаягнаас хоёр нүдний өвчтэй бага насны хүүхдийн зургийг тавьж эмчилгээний зардалд мөнгө хандивлахыг уриалсан утга бүхий постыг нийтэлсэн. Гэвч тухайн хүүхдийн зураг нь Монгол хүүхдийн зураг биш бөгөөд “Asia One” гэх гадаад сайт дээр 2016 онд тавигдаж байсан гадаад хүүхдийн зураг болохыг албаныхан илрүүлжээ. Улмаар цагдаагийн байгууллагаас тухайн пост тавьсан иргэнийг эрэн хайж шалгалтын ажлыг эхлүүлсэн байна.

Монголчууд нэгдэж, нийлж чадвал ямар ч хүндээр өвдсөн нэгнийгээ хөл дээр нь босгох чадалтай, сэтгэлтэй болохыг тоолж хэлэмгүй олон жишээ бидэнд өгүүлнэ. Басхүү батална. Гэвч таны өргөсөн хандив зорьсон, чухамхүү хэрэгтэй хүндээ хүрч чадаж байна уу гэдэгт иргэн та өөрөө хариуцлагатай хандах цаг болжээ. Учир нь, хэн нэгэн аавын охин, ээжийн хүүд хуурамчаар "зовлон" зохиосон нэгэнд итгэж явуулсан таны багахан мөнгө ямар их хэрэгтэй байгааг бид хэлж мэдэхгүй. Зайлшгүй хандив шаардлагатай байгаа нэгэн залилагчдаас ялгарч чадахгүй байгаа нь эргээгээд бидний буруутай үйлдлээс шалтгаалж буй юм. Тиймээс эл асуудалд цахим хэрэглэгчдийн хяналт, цаашилбал мэдээлэлд цензуртэй хандах үүрэг яригдахаас өөр сонголтгүй.

Зөв хүндээ л очиж байвал бид түүндээ их, бага гэлтгүй сэтгэл урамшдаг. Гол нь аливааг нягталж, хэн ямар хандив цуглуулж буйг урьтаад хянаад үзэх хэрэгтэй байна. Ингэхдээ тухайн мэдээллээ шалгахдаа тухайн пост оруулсан хаяг хуурамч хаяг эсэхийг шалгах, постонд дурдагдсан гар утасны дугаар, дансны дугаар зэргээр хайлт хийж үзээд урьд өмнө энэ төрлийн мэдээлэл тавьж байсан эсэхийг нягтлах, хуурамч нь тогтоогдсон тохиолдолд бусдад сэрэмжлүүлж анхааруулах хэрэгтэй.

Сошиал орчныг мөнгө олох арга хэрэгсэл хэмээн харах залилагч нартай тэмцэхэд хувь хүний оролцоо, хяналт маш чухал болохыг энд дурдъя.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • W
    William

    Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны эцэст бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааных нь төлөө тэд надад хагалгааны дараа тэр даруй үлдэгдэл мөнгийг нь өгч, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө нь хамгаалалт юм. Зөв газраа хайж буй хүмүүст Бөөрөө зарж, эрүүл мэндээ хадгалахын тулд та эмнэлэгтэй холбогдож болно [drmax.hospital@gmail.com] Өөрт байхгүй зүйлээ авахын тулд өөрт байгаа зүйлээ дахин ашиглаад, эрүүл саруул хэвээрээ байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө бол хамгаалалт юм. [drmax.hospital@gmail.com]