ЭЦА: Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргүүдийг шалгаж байна

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:4 gishuun tudgelzuulne/8  4/tsagdaa.jpg

Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан дараах хэргүүдийг илрүүлэн шалгаж байна. Тухайлбал,

-Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Авто худалдааны төвд эрхэлсэн тодорхой ажилгүй 37 настай, эрэгтэй Б нь 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нэр бүхий 8 иргэний дунд хууль бус мөрийтэй /покер/ тоглоом зохион байгуулсан,

-Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “English Garden” хотхонд эрхэлсэн тодорхой ажилгүй 39 настай, эрэгтэй, Б,Ц нар 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нэр бүхий 13 иргэний дунд хууль бус мөрийтэй /покер/ тоглоом зохион байгуулсан

- Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутагт 7 дугаар байранд Т” гэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нэр бүхий 4 иргэний дунд хууль бус мөрийтэй автомат тоглоом зохион байгуулсан зэрэг гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна. Т нь урьд өмнө хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулиар нийт 9 удаа торгуулын арга хэмжээ авагдаж байсан.

Тухайн тоглоомын газруудаас хууль бус үйлдэлд ашиглаж байсан хөзөр, четон, бэлэн мөнгө болон гадаад вальют зэргийг хураан авч шалгалтын ажиллагааг явуулж байна.