СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хааз, тормозоо андуурснаас орон сууц мөргөжээ

 Хууль эрх зүй
umaahan
Унших: 1 мин
20
legacy:Умаахан зураг/0125/271624399_510173010393811_8270903646114538563_n.jpg

Өчигдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 13.00-14.00 цагийн орчим ХУД-ийн нутаг дэвсгэр 15 дугаар хороо К ЭЙЧ хотхоны гадаа G500 маркийн тээврийн хэрэгсэл байр мөргөсөн гэх дуудлага мэдээлэл иржээ.

Мэдээллийн дагуу тус дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс үзлэг, шалгалт хийхэд тухайн автомашины жолооч М нь хүүхдээ шүдний эмнэлэгт үзүүлэх зорилгоор автомашины зогсоолд зогсохдоо арааг зогсоолын байрлалд шилжүүлэхгүйгээр бууж, улмаар сандралд орж зогсоох арга хэмжээ авахдаа хаазыг андуурсаны улмаас байрыг мөргөсөн байна.

Жолоочийн согтолтын зэргийг шалгахад 0 хувь гарсан байна. Тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохдоо болон зогсоол, талбайд автомашинаа байрлуулахдаа аюулгүй байдлыг хангаж байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.