64 жолооч согтуу жолоо барьж, 169 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

 Хууль эрх зүй
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/цагдаа.jpg

Энэ сарын 24-нд цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1630 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1262, хулгайтай холбоотой 38, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 134, гэмт хэргийн шинжтэй 99 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Мөн автомашин согтуу жолоодсон 64, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 123, хүний биед халдсан 57, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 98, эрүүлжүүлэх байранд хоносон 169, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 69 тохиолдол гарчээ.