Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Мал сүргээ байнгын хариулга, манаатай байлгаж мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй
00

Увс аймгийн нутаг дэвсгэрт энэ сарын 13-14-нд шилжих шөнө 2 тооны адуу алдагдсан хэрэг гарчээ. Тус аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж, дээрх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй 3 этгээдийг илрүүлсэн байна.
Дээрх хэрэгтэй холбогдуулан иргэдийг эрдэнэт мал сүргээ байнгын хариулга, манаатай байлгаж мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.



