Монголын багийн салхийг хагалж ОУХМ А.Энхтуул уралдлаа

Спорт
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:10.23/273522976_5209038469115455_8769330199406282338_n.jpg

“Бээжин-2022” өвлийн олимп үргэлжилж байна. Өнөөдөр Монголын багийн салхийг хагалж ОУХМ А.Энхтуул уралдлаа. Түүний өрсөлдсөн эмэгтэйчүүдийн спринт төрөлд 91 тамирчин хурд сорьсон бөгөөд манай тамирчин 84-т эрэмбэлэгдэн гараанаас гарав.

1.5 км-ийн уралдааны урьдчилсан шатыг Шведийн Йонна Сундлинг 3:09.03 минутын амжилтаар өнгөлсөн бол А.Энхтуул 3:58.25 минутын амжилтаар 79-р байрт эрэмбэлэгдэв. Урьдчилсан шатнаас шалгарсан шилдэг 30 тамирчин цааш медалийн төлөө өрсөлдөх болно.

Гэрэл зургийг Д.Нямбилэг /Монголын спортын сэтгүүлчдийн холбоо/