Цанын ОУХМ Б.Ачбадрах спринт зайд хурд сорьж, 77-р байрт бичигдлээ

Спорт
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:10.23/273535556_5209147732437862_751374881079836735_n.jpg

"Бээжин 2022" өвлийн олимп үргэлжилж байна. Өнөөдөр цанын ОУХМ Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 1.5 км-ийн спринт зайд хурд сорилоо. Түүний хувьд хоёр дахь олимпдоо оролцож буй. Энэ төрөлд 91 тамирчин өрсөлдөхөд Францын Лукас Шанават 2:45.03 минутын амжилтаар урьдчилсан шатыг өнгөлөв.

Манай тамирчин Б.Ачбадрах 83-т эрэмбэлэгдэн гараанаас гарсан бөгөөд 3:11.60 минутын амжилтаар 77-р байрт бичигдлээ. Урьдчилсан шатнаас шалгарсан 30 тамирчин цааш медалийн төлөө өрсөлдөх юм.

Манай тамирчдын хувьд хоёрдугаар сарын 10-нд А.Энхтуул эмэгтэйчүүдийн 10 км, 11-нд Б.Ачбадрах эрчүүдийн 15 км-т хурд сорих болно.

Гэрэл зургийг С.Энхжаргал, Д.Нямбилэг /Монголын спортын сэтгүүлчдийн холбоо/