NBA: Ах дүү гурван Антетэкумпо Бүх оддын ур чадварын тэмцээнд оролцоно

Спорт
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Antetokounmpo-Brothers.jpg

Энэ сарын 18-20-нд NBA-ийн Бүх-Оддын тоглолт болно. Бүх оддын тоглолт, тохолтын тэмцээн болон шинэ залуу тоглогчдын хооронд болох тоглолтуудад оролцох тамирчдыг зарлаад буй. Тэгвэл энэ удаад ур чадварын тэмцээнд оролцох тамирчдын нэрийг зарлалаа. Тэмцээнд:

Жарретт Аллен

Дариус Гарланд

Эван Мобли

Яннис Антетэкумпо

Танасис Антетэкумпо

Алекс Антетэкумпо

Скотти Барнес

Кэйд Коннигам

Жош Гидди нар оролцохоор болжээ.