БЭЭЖИН 2022: ОУХМ А.Энхтуул анхны олимпын наадмаа өндөрлүүллээ

Спорт
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:9.11/273596829_5215261035159865_6460461246046272099_n.jpg

"Бээжин 2022" олимпын наадамд цанын эмэгтэйчүүдийн 10 км-т өчигдөр ОУХМ А.Энхтуул хурд сорьлоо. Нийт 98 тамирчин өрсөлдөхөд 96-р байраар уралдааныг эхлүүлсэн тэрбээр 13 тамирчныг ардаа орхиж, 85-р байр эзэлжээ. А.Энхтуул өөрийн зайг 37:02.5 минутад туулж, тэргүүлэгчээс 8:56 минут хоцрон барианд орсон юм.

Энэ зайд скиатлоны шинэхэн аварга Норвегийн Тереза Йохауг 28:06.3 амжилтаар түрүүлж, дубль хийв. Финландын Кертту Нисканен /28:06.4/, Криста Пармакоски /28:37/нар мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо. А.Энхтуулын хувьд ийнхүү анхны олимпын наадам нь өндөрлөлөө.