МҮОХ-ны удирдлагууд олимпын наадамд оролцсон тамирчдад хүндэтгэл үзүүлэв

Спорт
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:10.23/273566291_5218828031469832_8858665054749530645_n.jpg

“Бээжин-2022” олимпын наадамд өрсөлдсөн манай хоёр тамирчны тэмцээн өнөөдөр өндөрлөлөө. Хамгийн сүүлд ОУХМ Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 15 км-т хурд сорьж, 99 тамирчнаас 65-р байр эзэлсэн билээ.

Жанчхүүд хүрэлцэн очоод буй МҮОХ-ны удирдлагууд олимпын наадамд оролцсон тамирчид, багийнхандаа хүндэтгэл үзүүллээ. МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар тамирчин Б.Ачбадрах, А.Энхтуул нарыг мөнгөн шагналаар урамшуулж, бэлэг дурсгалын зүйл гардуулав.

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн найман гишүүн болох Б.Баттүшиг, Э.Бадар-Ууган, Ц.Сандуй, Б.Бат-Эрдэнэ, А.Ганбаатар, Ч.Наранбаатар, Т.Амаржаргал, Ж.Түмэн-Аюуш нар хувиасаа мөнгө гарган хамгийн сүүлийн үеийн сайн чанартай цана тамирчдадаа авч өгсөн бөгөөд манай тамирчид тэрхүү цаныг хөлөглөн олимпын наадамд уралдсан билээ.