Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
АНУ-ын сенат В.Путиныг 100 хувь санал нэгтэйгээр дайны гэмт хэрэгтэн гэж үзлээ
30

Украин, ОХУ-ын хооронд дайн дэгдэж улмаар багагүй хугацаа өнгөрлөө. Хоёр улсын хооронд хэлэлцээ хийгдэж байгаа хэдий ч дайны нөхцөл байдал намжихгүй байна. Тэгвэл АНУ-ын сенат ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг 100% саналаар дайны гэмт хэрэгтэн гэж үзжээ.
Уг Тогтоолоор Гааг дахь Олон улсын шүүх болон бусад улс орнуудыг дайны гэмт хэргийн мөрдөн байцаалтыг Орос руу чиглүүлэхийг уриалсан байна. АНУ-ын сенат гэдэг нь хоёр танхимт хууль тогтоох бүтцийн хууль эрх зүйн танхим бөгөөд АНУ-ын Төлөөлөгчдийн танхим буюу АНУ-ын Конгресс юм.



