Б.Жавхлан: ОХУ-аас татан авах шатахууны нийлүүлэлт болон төлбөрт саатал гараагүй

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Javhlan said/SHB_5126.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар холбогдох салбарын сайд нар танилцууллаа. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "ОХУ-ын эсрэг дэлхийн томоохон улс орнуудын хэрэгжүүлж эхлээд буй санкцууд манай улсад их, бага хэмжээгээр нөлөөлж байна. Шатахууны нийлүүлэлт болон төлбөрт ямар нэгэн саатал гараагүй. ОХУ-ын талаас гэрээнийхээ дагуу нийлүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Манай импортлогч компаниуд төлбөрөө хийчихэж байгаа" гэлээ.