“Тавантолгой ДЦС-ын барилгын ажил гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг ирэх сарын 1-нд нээнэ“

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Tawinbeh said/241359076_1260938504345458_1863382793930838340_n.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Тавантолгой ДЦС-ын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг хоёр удаа сунгасан. Оролцогч гаднын компаниудаас хүсэлт ирсэн. Дөрөвдүгээр сарын 1-нд тендерийг нээнэ. Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын таван компани, ОХУ-ын нэг компани тус тус байна. Үнэлгээний ажил нэлээн урт хугацаанд үргэлжилнэ. Бидэнд нийцсэн тендерийн бичиг баримт ирэх байх гэж хүлээж байна" гэв.