400 мянгаар амьдрахын тулд 20 сая төгрөгийн баримт уншуулах уу, Н.Учрал гишүүнээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 51 сек
330
legacy:uchral gishuun/Uchral.jpg

Үнэтэй машин хөлөглөж, Төрийн ордон дотор хорон үг хаялцах шахуу өдрийг өнгөрүүлж суугаа улс төрчид дундаас УИХ-ын гишүүн Н.Учралд олон нийт арай өөр "үнэлгээ" тавьдаг нь үнэн. Гэтэл өнөөх нь "попрох" сэдвээ арай буруу байдлаар сонгох болсон нь олон нийтийн дургүйцлийг хүргэх болов. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон НАМЗХ-ны ээлжит бус Их хурлын үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал "НӨАТ-ын буцаан олголтоор амьдарч буй маш олон айл байна. Энэ мөнгөөр амьдрал ахуйгаа авч явдаг хүмүүс ч байгаа. Тэд НӨАТ-ын буцаан олголтыг хүлээж байдаг. Тиймээс нэмэгдүүлэх шаардлагатай байна" гэв.

Түүний хэлснээр бол ард түмэн нь улиралдаа хэдэн сая төгрөгийн баримт уншуулчихаад НӨАТ-ын буцаан олголтоо хүлээн ажил хийлгүй, гар хумхин суудаг бололтой. Түүгээрээ ч амьдралаа залгуулчихдаг бололтой юм. Н.Учрал гишүүний ярьсан энэ үлгэр бодит байсан бол өнөөдрийн нийгэмд ажил хийх ямар хэрэг байгаа юм. Үнэн хэрэгтээ, улс төрчдийн халааснаасаа гаргаад худалдан авалт хийхдээ хэдэн зуун саяар нь НӨАТ уншуулдаг байдалд иргэд зэрэгцэх үү. Зэрэгцэх хэмжээнд ч дүйж очихгүй нь ойлгомжтой.

Хамгийн энгийн жишээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг. Гэтэл НӨАТ-ын буцаан олголтын 400 мянган төгрөгөөр амьдрахын тулд энгийн иргэн 20 сая төгрөгийн НӨАТ уншуулах шаардлагатай болж таарна. Гэтэл өнөөдөр Монгол Улсад гадагш гараад л 20 сая төгрөгийн худалдан авалт хийх хэмжээний бэл бэнчинтэй ард иргэд хэр их вэ. Ийм л амьдралаас хол тасарсан сэтгэхүйтэй улс төрчдийг дээрээ залчихаад сууж байна даа, бид.

МАН-ын бодлого халамжаас халамжийн хооронд байгааг сөрөг хүчин шүүмжилдэг. Халамжаас хөдөлмөрт уриаг дэвшүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх талаар бодлого барихаа онцолж байсан эрх баригч намын эрхмүүд өнөөдөр НӨАТ-ыг халамжийн бодлогынхоо нэг хэсэг болгох нь. Монгол Улсын нийт хүн амын 80 хувь нь нийгмийн халамж хүртэж, улсын төсвийнхөө 30 орчим хувийг халамжинд зарцуулж байна. НӨАТ-ын буцаан олголт хоёр хувь. Гэтэл бодит байдал дээр НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх нь халамж руу чиглэсэн бодлого хавтгайрна уу л гэхээс буурахгүй нь лавтай. Ийнхүү ажилгүйдлээ, ядуурлаас гарах шийдлийг халамж хэмээн харах улс төрчдийн эгнээнд Н.Учрал гишүүн багтчихав бололтой. Ер нь халамж гээч нь иргэдийнхээ хөдөлмөр эрхлэх боломжийг "боловсоноор" хааж байгаа хэрэг гэдгээ хэзээ ухаарах вэ эрх баригчдаа.

Хуваалцах:330

СЭТГЭГДЭЛ (33)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    За Учрал гишүүн НӨТ-ийн буцаан олголтыг нэмэх тухай л ярьсан шүүдээсайныг нь харахгүй ганц үгний төлөөл бүр зууралдчих юмаа.Ер нь НӨТ-ийн буцаан олголтын мөнгө орохд дургүйцэт нэг ч хзн байхшүй шүүдээтийм бодохоор тэр мөнгө амьдралд хэрэг болдог нь удоаа бишшүүдээ Учралыг бүү гоочил

  • Z
    zochin

    Энэ нөхөр бол бүүр багаасаа маш сайн бэлтгэгдсэн бүлтрэгч шүү маш сайн бэлтгэгдсэн гэдгийг анхаарай уран сайхны аястай

  • З
    Зочин

    Хүнсний захууд,нарантуул зах,яагаад нөат өглөггүй юм бэ.Тэд нар бас жинхэнэ шулж бна

  • З
    Зочин

    Хүнсний захууд,нарантуул зах,яагаад нөат өглөггүй юм бэ.Тэд нар бас жинхэнэ шулж бна

  • З
    Зочин

    ХАЧИН НӨХӨР ШҮҮ

  • D
    DR

    Өнөөдөр би олон жил ядуу амьдарч байгаад маш их баяртай байгаа тул нэг бөөрөө 460,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.

  • D
    DR

    RAL

  • N
    naraa

    Учрал гишүүний санал тавиад байгаа НӨАТ-ын буцаан олголт 2% ыг 5% болгох нь зөв шүү хүн бүр дэлгүүрээс бараа авахдаа НӨАТ 10% төлчихөөд буцаан олголт нь 2% өгөх нь шударга бус

  • Х
    Хөх Монгол

    Язгуурын бүтэхгүй гар даа кккк

  • Х
    Хөх Монгол

    Язгуурын бүтэхгүй гар даа кккк

  • Х
    Хөх Монгол

    Язгуурын бүтэхгүй гар даа кккк

  • Х
    Хөх Монгол

    Язгуурын бүтэхгүй гар даа кккк

  • Х
    Хөх Монгол

    Язгуурын бүтэхгүй гар даа кккк

  • А
    АХМАД УУРХАЙЧИН

    НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫН 2%-ИЙГ НЭМЭГДҮҮЛЖ 8% БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ. ИРГЭД МАШ ИХ ХОХИРЧ БАЙНА ШҮҮ

  • А
    АХМАД УУРХАЙЧИН

    НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫН 2%-ИЙГ НЭМЭГДҮҮЛЖ 8% БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ. ИРГЭД МАШ ИХ ХОХИРЧ БАЙНА ШҮҮ

  • З
    Зочин

    сард 20 сая байтугай 2 саяын хүнс бүүр 200,0 мянган төгрөгөөр юм авч чадахгүй байхад баян айлын хөлдүү толгойт баянаа гайхуулав. танайх тансаг баян л байх хүний боломж хулгайлж явсан гэдгээ ямагт санаж яваарай

  • З
    Зочин

    Hogiin gajig

  • З
    залуу гишүүдээ дэмжнээ

    залуу гишүүн төрөөс ологдог халамж бас бусад тэтгэмж гэж хэлж байгаа санаа л байлгүй дээ, хальтарсан дээр нь бүр дэвслэх нь ээ

  • З
    Зочин

    БИД ТӨР ЗАСАГИЙН ТҮШЭЭДЭЭ ХАМГИЙН ТЭНЭГҮҮДЭЭР БАРИУЛАХ ГЭЖ СОНГОДОГ ЮМ УУ БҮР ОЙЛГОХ УХААН АЛГА ААА

  • З
    Зочин

    Учрал тендерийн цавчаа хийдэг Сонгинохайрханд

  • З
    Зочин

    ene batsaan hurtel tomroh geed yadah yum aa hehehe

  • I
    Irgen

    Neg l ih medemhii amitan.

  • Ж
    Жирийн монгол иргэн

    Наадуул чинь үнэндээ доромжилж байна шүү

  • З
    Зочин

    Жирийн иргэд нөат аас сард хэдийг буцааж авдаг вэ мэдэх үү . Ихэнх худалдаанийхан баримт өгдөггүй шүү

  • З
    Зочин

    Амьдрал мэдэхгүй гадаадын мэдээнээс орчуулсан мэдээлэл дунд амьдардаг мангар бацаан ш дээ.

  • З
    Зочин

    Ийм юмнууд үхвэл таарна даа.

  • И
    ИРГЭН

    НААД ХҮН ЧИНЬ ЭНГИЙН АМЬДРАЛ МЭДЭХГҮЙ

  • З
    Зочин

    Санаа нь зөв боловч яриа нь буруу байгаа биз дээ. Өөрийгөө баян айлын мангар бацаан гэдгээ илэрхийлчихэж байна.

  • 1
    111

    зүүдээ ярих гээд хулгайгаа гээч юм болчихлоо,өөрийгөө л хэлэв

  • З
    Зочин

    Энэ нэг нөхөр ямар ч нэр хүндэд дуртай ч юм бэ дээ. Дандаа л нэг утгагүй асуудал гаргаж, нэр хүнд олох санаатай. Арчаагүй амьтан. Чиний энэ арга чинь хуучирсан шүү. Аавынхаа аргатай адил. Одоо чи болно. Чамайг ард түмэн тоохгүй болсон. Чиний чадал , чансаа чинь ч дутаж байна. Одоо больчих.

  • З
    Зочин

    Энэ нэг нөхөр ямар ч нэр хүндэд дуртай ч юм бэ дээ. Дандаа л нэг утгагүй асуудал гаргаж, нэр хүнд олох санаатай. Арчаагүй амьтан. Чиний энэ арга чинь хуучирсан шүү. Аавынхаа аргатай адил. Одоо чи болно. Чамайг ард түмэн тоохгүй болсон. Чиний чадал , чансаа чинь ч дутаж байна. Одоо больчих.

  • С
    саруул

    мэдрэл новш, яаж ийм эргүү байж чаддаг байнаааа. Дуракуудыг бүгдийг нь өөрсдийнхөө оронд амьдруулж үзэхсэн

  • Z
    zocin

    Арай л буруу ярилаа. Энэ гишүүн заримдаа дэндүү попорч байнаа. НӨАТ-ын буцаан олголтоор биш харин халамжаар амьдрагсад нийгэмд дийлэнх болсон. Энэ бол халамж хэтэрсэнийх......